Share Now

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ
post image
Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллага нь ISO/IEC 27001:2022, ISO/IEC 27001:2023 “МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ”-ыг нэвтрүүллээ.

Энэхүү стандарт нь байгууллагын эрсдэлийг удирдах, илрүүлэн бууруулах өндөр ач холбогдолтой тогтолцоо бөгөөд дэлхийн 140 гаруй улсад мөрдөгдөж буй юм.
Мэдээллийн аюулгүй байдлын аудитыг Монголын Үндэсний итгэмжлэлийн төвд бүртгэлтэй ABS Certification LLC хийж, Энэтхэгийн SIS Certification PVT Ltd сертификатыг олгон, "Бэрс Финанс" ББСБ олон улсад баталгаажлаа.
Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог хэрэгжүүлэх төслийн зөвлөхөөр ProActive Solutions компанийн мэргэшсэн зөвлөхүүд хамтран ажиллаа.

Хамтран ажилласан зөвлөх компани болон баталгаажуулалтын аудитын байгууллагууддаа харилцагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
ISO/IEC 27001:2022, ISO/IEC 27001:2023 стандарт нь:
🤝Харилцагчийн мэдээллийг стандартын шаардлагын дагуу хамгаалах
🤝Итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг дэмжих
🤝 Олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нотлох
🤝 Мэдээлэл хамгааллын арга барилаа тасралтгүй сайжруулах өндөр ач холбогдолтой юм.