Share Now

Хамтран оролцож гал түймрийг бүрэн унтраалаа
post image
Гал унтраах ажиллагаанд гар бие оролцон иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төрөлх нутгийнхаа байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулан 4 өдрийн турш ажилласан Зүүнхараа Салбар -ын менежер Б.Золбаяртаа "ТАЛАРХАЛ" илэрхийлье.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Хусуурын нуруу" гэдэг газар 7-р сарын 30-ны ой хээрийн түймэр дэгдэж онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд, ААН-үүд хамтран оролцож гал түймрийг бүрэн унтраалаа.
Гал унтраах ажиллагаанд гар бие оролцон иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төрөлх нутгийнхаа байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулан 4 өдрийн турш ажилласан Зүүнхараа Салбар -ын менежер Б.Золбаяртаа "ТАЛАРХАЛ" илэрхийлье. Эх орныхоо сайн сайхны төлөө хийж байгаа үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, газар нутгаар аялж, зугаалж явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч хэвшихийг уриалж байна.
- Аливаа үнс нурмыг битүү тагтай саванд хийх, бүрэн унтраах
- Тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх
- Тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох
- Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж, арга хэрэгслийн талаар мэдээлэлтэй байх