Дархан салбар харилцагч нартаа илүү тухтай, ойрхон үйлчилгээ үзүүлэхээр байршлаа солилоо
Бэрс Финанс - Дархан салбар нь шинэ байршилд очин, нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа.




Нээлтийн үйл ажиллагаагаа тохиолдуулан урамшуулалт аян, автомашины үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, нээлтэд хүрэлцэн ирсэн харилцагч нарынхаа дунд азтан шалгаруулсан юм. Мөн нээлтийн үеэр Бэрс Финанс ББСБ-ын Гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн болон Дархан салбарын захирал Б.Ариунтуяа нар үг хэлж, харилцагч нартайгаа хамт бүтээсэн олон амжилтуудаа хуваалцан энэхүү өдрийг зурганд мөнхөллөө.
