"Өмнөговь аймгийн Санхүүгийн боловсролын төв"-тэй хамтран ажилласнаар сар, улирал тутам Өмнөговь аймгийн харилцагч нарт хэрэгтэй санхүүгийн мэдээллийг хуваалцах, сургалтуудыг зохион байгуулах нөхцөл бүрдээд байна
"Өмнөговь аймгийн Санхүүгийн боловсролын төв"-тэй хамтын ажиллагаа эхлүүлэн эхний сургалтаа амжилттай зохион байгууллаа. "Бэрс Финанс" ББСБ нь Өмнөговь аймагт хоёр салбартай бөгөөд эхний сургалтыг хоёр салбар хамтран зохион байгуулж, "Зээлийн оноо, түүнийг хэрхэн тооцдог вэ?" сэдвийн хүрээнд жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан сургалт орлоо.
Сургалтын үеэр агуулгыг бататган сургалтанд хамрагдсан харилцагчдынхаа дунд буухиа тоглоомыг багт хуваарилан зохион байгуулав. Ингэснээр шинээр хэрэгжиж эхэлсэн зээлийн оноо гэж юу болох, зээлийн оноог бууруулахад нөлөөлдөг зүйлсийг танин мэдэж авлаа.