Share Now

Жижиг бизнест Том дэмжлэг - БЭРС ФИНАНС ББСБ
post image
Жижиг бизнест Том дэмжлэг - БЭРС ФИНАНС ББСБ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд бизнесээ өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, санхүүгээ зөв удирдах нь тогтвортой өсөлтийн хамгийн чухал үндэс байдаг. Харин энэ замд санхүүгийн зөв түнштэй байх нь бизнесийн боломжийг бодит өсөлт болгон хувиргадаг.

Иймээс бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хэрэгцээнд нь нийцсэн санхүүгийн шийдлүүдийг хүргэх зорилгоор БЭРС ФИНАНС ББСБ нь 2026.05.19-ны өдөр МҮХАҮТ болон Монголын Маркетингийн Холбоо хамтран зохион байгуулсан Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан өдөрлөгМӨНГИЙГ АЖИЛЛУУЛАХ ЭНГИЙН АРГА” сэдвийн хүрээнд ивээн тэтгэгчээр оролцож, 300 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг болох зорилгоор дараах бизнесийн хэрэгцээнд тохирсон уян хатан нөхцөлтэй санхүүгийн боломжуудыг танилцууллаа.

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл;
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл;
  • Бизнесийн зээл;
  • Хялбар зээл;
  • Итгэлцлийн үйлчилгээ;


Бэрс Финанс ББСБ нь зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгөө зөв удирдах, санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох энгийн бөгөөд ойлгомжтой аргуудын талаар мэдээлэл өгч, бизнесийн өсөлтөд хэрэгтэй шинэ мэдлэг, шийдлийг хүргэхийг зорилоо.

Бэрс Финанс ББСБ нь өдгөө Улаанбаатар хот болон Монгол орны 16 аймагт нийт 20 салбартайгаар үйл ажиллагаа явуулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ ойр байж, бизнесээ хөгжүүлэх дараагийн боломжуудыг үргэлжлүүлэн хүргэх болно.

Жижиг бизнест том боломж олгоё.

БЭРСТЭЙ БОЛ БОЛОМЖТОЙ.