Share Now

ТУЗ-ийн Хараат бус гишүүний сонгон шалгаруулалт явагдаж байна.
post image
БЭРС ФИНАНС ББСБ Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Хараат бус гишүүн сонгож шалгаруулж байна.

БЭРС ФИНАНС ББСБ нь компанийн засаглалын шилдэг жишгийг тогтоож, бидний ирээдүйн зүг чиг, стратегийн шийдвэрүүдэд үнэтэй хувь нэмэр оруулах Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг урьж байна. Таны мэдлэг, мэргэжлийн ёс зүй, хараат бус байр суурь манай компанийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах хүч болно гэдэгт бид итгэлтэй байна.

Тавигдах шаардлага

  • Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх https://sl1nk.com/zzxyk4e;
  • Банк, санхүү, хөрөнгө, оруулулт, мэдээллийн технологи, бизнесийн удирдлага, төслийн менежмент, эрсдэлийн удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэшсэн, ажлын туршлагатай байх;
  • Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан байх;
  • Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байхаас гадна тус компанитай бизнесийн гэрээт холбоогүй;

Хамтран ажиллах хүсэлтэй эрхэм та өөрийн анкет, танилцуулгыг 2026.07.10-ны дотор board@bersfinance.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88117328 дугаарын утсаар холбогдож авна уу.